Дэлхийн оршин суугчдын тал орчим хувь нь бохирдсон агаараар амьсгалж байна
МОСКВА./TASS/. Манай гаргийн оршин суугчдын 50 орчим хувь нь тоосонцор, аэрозолийн хэт өндөр агууламжтай агаараар амьсгалж байгааг Дэлхийн агаар мандлын бохирдлын шинэчлэгдсэн газрын зурагт хийсэн дүн шинжилгээ харуулжээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Африк, Өмнөд Азид амьдардаг байна. Холбогдох судалгааны тухай өгүүллийг “Climate and Atmospheric Science” хэмээх шинжлэх ухааны сэтгүүл нийтэлжээ.
1816天