АНЭУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж 30 тэрбум долларын сан байгуулснаа зарлалаа
ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /Reuters/. АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мухаммед Бин Заид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудлуудыг шийдэхийн тулд 30 тэрбум долларын сан байгуулснаа баасан гарагт зарлаж, 2030 он гэхэд 250 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
544天