“Пандора” компани Вьетнам дахь үйлдвэртээ 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-06-10 15:20:54

ХАНОЙ, 2024 оны зургаадугаар сарын 10 /OANA/. Дэлхийн үнэт эдлэлийн хамгийн том брэнд болох “Пандора” Вьетнамын өмнөд нутгийн Биньдуонг мужид байгуулах шинэ үйлдвэрээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулж, зөвхөн дахин боловсруулсан алт, мөнгийг ашиглах болно гэдгээ мэдэгджээ. 


Пандора”-гийн мэдэгдсэнээр, 150 сая ам.долларын хөрөнгө оруулах уг байгууламж нь 2026 онд ашиглалтад орсноор компанийн урт хугацааны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, 7000 ажлын байр шинээр бий болгох ажээ


Мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахад онцгой анхаарал хандуулна. Вьетнамын эдийн засгийн төв Хо Ши Мин хотоос урагш 40 км-ийн зайд орших Биньдуонг мужид байрлах үйлдвэрт жилд 60 сая ширхэг үнэт эдлэл үйлдвэрлэх юм.


“Пандора”-гийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Александр Лачик хэлэхдээ, манай компани Вьетнамд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байна гээд, Биньдуонгийн үйлдвэрийг байгуулснаар хэрэглэгчдийн ирээдүйн эрэлт хэрэгцээг хангах, түүнчлэн компанийн хөгжил дэвшилд чухал алхам болно хэмээн онцолжээ

相关新闻