“Лукойл”-ын гадаад дахь хөрөнгийг газрын тосны арилжааны компани худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-31 16:55:07

МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 31 /Anadolu/. Газрын тосны арилжааны олон улсын компани болох "Gunvor Group Ltd." Оросын “Лукойл” компанид гадаад дахь хөрөнгийг нь худалдаж авах саналаа илгээсэн тухай “Лукойл”-ын хэвлэлийн алба мэдээлжээ. 


"Gunvor" компани “Лукойл”-ын гадаад дахь актив хөрөнгүүдийг эзэмшдэг "LUKOIL International GmbH" компанийн хувьцааг 100 хувь худалдаж авах санал тавьсан байна. 


“Хэлцлийн гол нөхцөлүүдийг талууд урьдчилан тохиролцсон, "Лукойл" саналыг хүлээн авч, өөр компаниудтай хэлэлцээ хийхгүй байх үүрэг хүлээсэн” гэж компанийн мэдэгдэлд дурджээ.


"Lukoil International GmbH"-ийг зарах шийдвэр нь “Лукойл” болон түүний охин компаниудад зарим улс орон хориг арга хэмжээ авсантай холбоотой гэдгийг мөн дурдсан байна. 


Тус компани гэрээний үнийн дүн болон хэдийд эцэслэн байгуулах талаар мэдээлэл өгөөгүй байна.

相关新闻