Л.Энхрийлэн Абу Дабигийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотод болж буй Их дуулга жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Японы жүдоч Даннод даралтаар цэвэр ялагдан мөнгөн медаль хүртлээ.
15天