Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборыг Сонгинохайрхан дүүрэгт байгуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын болон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ хүргэх хоёр дахь цогцолборыг Сонгинохайрхан дүүрэгт байгуулах, түүний газрыг сонгох зорилгоор БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар тус дүүргийн ажилтай танилцлаа.
1737天