Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-05 14:59:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай суралцаж, үлгэр жишээ амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох юм.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг энэ сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авах аж.

相关新闻