Ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлахад сургаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр “AGRO UB PARK”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, төвийн зургаан дүүргээс ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлах зэрэг сургалтад хамруулж байгаа юм.
2535天