Зам, тээврийн салбарын бодлогын том төслүүдийг эрчимжүүлэхэд БНХАУ-ын талтай хамтран ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.09.21/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын тээвэр, авто тээврийн хамтын ажиллагаа, хилийн боомтуудын хүчин чадлыг сайжруулах, байнгын ажиллагаатай болгох талаар санал солилцлоо.
989天