“Эрдэнэс Монгол"-ын ажлын байрны шалгаруулалтад 800 гаруй хүн бүртгүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор ажлын 88 байранд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнийг албаны хүмүүс төр, засгаас төрийн өмчийн компани, ААН-үүдэд улстөрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах, татлаа түтлээ бүхий шахааг зогсоож, бүтцийг шинэчилж буй зорилготой хэмээн тайлбарлаж, энэ үйл ажиллагааг дээрх компаниас эхлүүлээд байна хэмээн мэдэгдэж байна.
880天