НӨАТ-ын II улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлэхийг анхааруулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын алба нь тухайн улиралд олгох НӨАТ-ын буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны дотор баталгаажуулан, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. Тиймээс иргэд, ААН энэ оны II улирлын цахим төлбөрийн баримтаа 7 дугаар сарын 8-ны 23.59.59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас мэдээлж байна.
1818天