“Хан-Уул” олимпиадын дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-15 17:24:06
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн ерөнхий боловсролын лаборатори Хан-Уул цогцолбор сургуулиас 15 дахь жилдээ зохион байгуулж буй “Хан-Уул” олимпиадын дүн гарлаа. Энэ жилийн тухайд Хэнтий аймгаас 341, Сүхбаатар аймгаас 26 багш, сурагч тус олимпиадад оролцохоор иржээ.

Ерөнхий боловсролын 2-12 дугаар ангийн нийт 2701 багш, сурагч, монгол хэл, биологи, газар зүй, физик зэрэг 16 хичээлийн төрлөөр өрсөлдөж багийн дүнгээр Дорнод аймгийн Улсын тэргүүний нэгдүгээр сургууль түрүүлж, “Хан-Уул” цогцолбор сургууль удаалжээ.

Багш, сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэн аймаг, улсын олимпиадад оролцох идэвхийг өрнүүлж, сургалтын чанарыг сайжруулах зорилготой “Хан-Уул” олимпиадыг Чойбалсан хотын захирагч бөгөөд Хэрлэн сумын Засаг дарга хамтран зохион байгуулсан юм.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ