ДОРНОД: “Говийн чоно-2024”-т гадаадын 14 улсын 70 гаруй төлөөлөл оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-07 15:53:00

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт зохион байгуулж байгаа Говийн чоно-2024гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо.


Нээлтэд Монгол Улсын Шадар сайд, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалын Стратегийн төлөвлөлт хариуцсан дэд командлагч болон бусад албаны төлөөлөл оролцов.


Дадлага, сургалтад Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Турк зэрэг 14 улсын 70 гаруй төлөөлөл оролцож байна.


Дорнод аймаг тэгш тал зонхилсон газар нутагтай. Хээрийн өвслөг ургамал ихтэй, ой, хээрийн түймэр, цасан болон шороон шуурга, үер, зудын гамшгийн эрсдэл ихтэй бүс нутаг юм.


Энэ удаагийн дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах албад, Дорнод аймаг, зүүн бүсийн Онцгой байдлын байгууллага зэрэг 30 гаруй байгууллагын 250 гаруй ажилтан, албан хаагч, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Холбоотой мэдээ