Өөрийгөө боомилж, амиа хорлосон хэрэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-13 12:16:45
Дорнод /МОНЦАМЭ/. Уржигдар буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Хэрлэн сумын зургадугаар багийн нутагт өөрийгөө боомилж, амиа хорлосон хэрэг гарчээ.

Талийгаач 26 настай Г гэгч хуучин барилга дотор 14 метрийн өндрөөс дүүжлэгдсэн байдалтай олдсон байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач ОБГ-т ажилладаг байсан гэнэ. Цогцсыг Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгч, амиа алдсан шалтгаан нөхцлийг тодруулахаар шалгаж эхэлжээ.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ