Мянган ном гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 23:06:48

Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар “Оюунлаг Алтайчууд” ном хандивлах аяныг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод сэтгүүлч, яруу найрагч Я.Одгэрэл, сэтгүүлч Х.Жавзмаа нар ном цуглуулж 1000 ширхэг номыг аймгийнхаа номын санд гардуулж өглөө.

Аяны зорилго нь ховор болон орчин үеийн уран зохиол, төрөл бүрийн салбарын шинжлэх ухааны болон уншигчдын эрэлт хэрэгцээг хангахуйц номоор фондын баяжилт хийж уншигчдын хүртээл болгохоор зорьж байгаа ажээ. Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд  аймгийнхаа номын сангийн олон тооны ном хандивлаж цахим хуудсаар бие биенээ уриалан ажиллаж байна.


                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ