ОРХОН: “Америкийн соёл, мэдээллийн төв” нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-16 14:27:34
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Орхон аймагт “Америкийн соёл, мэдээллийн төв” энэ сарын 25-нд нээлтээ хийнэ. Тус төвийг байгуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Батлут АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жонн Браунтай өнгөрсөн оны дөрөвдүгээр сард уулзах үеэрээ тавьжээ.


Үүний дагуу шинээр барьсан “Номын өргөө”-ний дөрвөн давхарт уг төвийг нээж, Эрдэнэт хотын хүүхэд, залуучуудад англи хэл сурах, судлах, АНУ-ын соёл, боловсролоос суралцах боломжийг бүрдүүлж байгаа юм.


“Америкийн соёл, мэдээллийн төв” нээлтэд АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн удирдлагууд оролцоно. 

Холбоотой мэдээ