АПУ компанийн “Хамаг Монгол” урлагийн наадам боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-04-16 10:44:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын ууган үйлдвэрүүдийн нэг АПУ компани 100 жилийн түүхэн ойдоо зориулан бүтээгдэхүүн экспорлогч болон хамтын ажиллагаатай улсуудын соёлыг түгээх агуулгын дор “Хамаг Монгол-Дэлхийд” соёлын фестивалыг амжилттай зохион байгууллаа. Тус компани түүхэн ойн жилүүдийнхээ хүрээнд нийт ажилчдынхаа дунд “Хамаг Монгол” урлагийн наадмыг зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ удаагийнх “Хамаг Монгол-Дэлхийд” сэдэвтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.




Энэхүү наадам нь ажилчдынхаа дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, нөхөрлөл, нэгдлийг бий болгох зорилготой бөгөөд монгол үндэснийхээ уламжлалт соёл, урлагийг өвлүүлэн түгээх, сурталчлан таниулахад чиглэсэн урлагийн үзүүлбэрүүдийг голчлон үзүүлдэг байна. Харин энэ удаагийн “Хамаг Монгол” урлагийн наадмаар дамжуулан АПУ компанийн брэнд бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргаж буй Орос, Хятад, Солонгос, Казахстан, Америк болон Европын холбооны улсуудын соёлыг хамтын ажиллагааны хүрээнд түгээн сурталчлах зорилготой байсан бөгөөд найман багийн 2400 гаруй залуус авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.






“Хамаг Монгол – Дэлхийд” урлагийн наадмын Шилдгийн шилдэг  хамт олноор Франц улсын соёл, уламжлалыг  цогц харуулж  чадсан Агуулахын алба, Худалдааны маркетингийн алба, Экспортын алба, Хангамжийн алба, Борлуулалтын дата мэдээлэл хөгжүүлэлтийн алба , Худалдан авалтын алба, Орон нутгийн борлуулалтын алба, Сонгон шалгаруулалтын албаны хамт олон шалгарсан юм. Тэргүүн дэд байрт Борлуулалтын  Off сувгийн алба, Инженерингийн алба, Тайгер төв үйлдвэрийн санхүү тайлагналын алба, Олон улсын брэнд маркетингийн алба, Агуулахын алба, Хүний нөөцийн үйл ажилллагааны алба, АПУ төв үйлдвэрийн шар айргийн үйлдвэрийн хамт олон Герман улсын соёл, дуу хөгжим, уламжлалыг харуулсан урлагийн үзүүлбэрүүдээрээ шалгарав. Харин гуравдугаар байрт Казахстан улсын уламжлалт түүх соёлыг харуулсан “Спирт Бал Бурам” компанийн хамт олон шалгарлаа. 


АПУ компанийн 100 жилийн ойд зориулсан “Хамаг Монгол” наадам нь хамт олноороо авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс гадна улс үндэстнүүдийн хоол хүнс, ахуй соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэж нийт ажилчдадаа сонирхуулан тайлбарлаж байснаараа онцлогтой цогц үйл ажиллагаа байлаа. 
























Холбоотой мэдээ