“Баавгай болохсон” кино Британийн кино театруудаар гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-16 08:44:33

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино Их Британи, Ирландын кино театруудаар 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс гарч эхэлнэ.


Тус кино Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard" төрөлд Монгол Улсаас анх удаагаа шалгарч бусад олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм.


“Баавгай болохсон” кино Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, түүний физикийн авьяасдаа тулгуурласан сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээлийг агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулжээ. 

Холбоотой мэдээ