Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-15 19:18:21

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "ХААН банк" ХК 2023 оны 4 дүгээр сарын 13-19-нд олон нийтэд 959 төгрөгийн үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг санал болгож, нийт 183,379,788,200.00 төгрөгийг татан төвлөрүүлжээ. Үүний үр дүнд тус банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээс гадна:

  • татан төвлөрүүлэх хөрөнгийн 16 хувийг банкны бүтээгдэхүүн үйлчилгээний цахим шилжилтийг хурдасгах мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтад,
  • 19 хувийг цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шинэчлэлтэд,
  • 34 хувийг “Ногоон төсөл” хөтөлбөрүүдэд,
  • 31 хувийг урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл, орон сууцны зээл санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

"Худалдаа, хөгжлийн банк" ХК анхдагч зах зээлийн арилжаанд нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. 

Тус банк активын зохистой бүтцийг бий болгох, иргэд болон жижиг, дунд бизнесийн зах зээлийг тэлэх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегментүүдэд дараах хувиар хийхээр төлөвлөжээ. Үүнд: 

  • Байгууллагын сегментэд олгох дүн- 41.75 тэрбум төгрөг
  • Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн-16.7 тэрбум төгрөг
  • Иргэдийн сегментэд олгох дүн- 5.05 тэрбум төгрөг. 

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

  • Байгууллагын сегментэд олгох дүн: 7,104,800,000.00 төгрөг 
  • Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: -0
  • Иргэдийн сегментэд олгох дүн: 0 төгрөг
  • Нийт 54.0 тэрбум төгрөгийг зарцуулснаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн ашиглалт 64.67 хувьтай байна. 

 

 

Холбоотой мэдээ