Даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-15 15:34:29

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илрээд байна.


Тодруулбал, Багануур авто зам АЗЗА ТӨХК-ийн хариуцан ажилладаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд том оврын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж, тус замын 88 дахь км-т эвдрэл үүсгэжээ. Даац хэтэрснээс үүдэлтэй автозамын эвдрэл гэмтлийн улмаас тухайн хэсэгт осол аваар гарах, иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл тулгарч байна. Иймд даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төвөөс анхаарууллаа. 



Холбоотой мэдээ