ӨМНӨГОВЬ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-12 17:20:13

Даланзадгад, 2024 оны дөрөвдшээр сарын 12 /МОНЦАМЭ/. Говийн аймгуудын нутгаар салхины хүч нэмэгдэж хүчтэй шороон шуурга шуурна.

 

Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн нийт нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метр давж ширүүсэж, шороон шуурга шуурахыг УЦУОШГ-аас мэдээллээ.

 

Иймд цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед сонор сэрэмжтэй байж малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шороон шуурганы улмаас харагдах орчин хязгаарлагдмал байх тул хол, ойр замд гарахдаа аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулан зорчихыг Өмнөговь аймгийн ОБГ-аас сэрэмжлүүлж байна. 

Холбоотой мэдээ