Алтны үнэ өссөөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-12 15:48:46

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /TASS/. Баасан гаргийн арилжааны явцад нэг унц алтны үнэ 2400 доллароос давж, дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 


Нью-Йоркийн "Комекс" биржийн арилжаагаар зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 30.1 ам.доллар буюу 1.27 хувиар өсөж, нэг унц нь 2402.6 ам.доллар болжээ. Үүний зэрэгцээ тавдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс  хэлцлийн үнэ 2.4 хувиар өсөж, унц нь 28.922 ам.долларт хүрсэн байна.


Ойрхи Дорнодын тогтворгүй байдал, мөргөлдөөн хурцдах вий гэсэн болгоомжлол алтны үнэ өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг хэвээр байна. Ийм үед хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө худалдаж авахын оронд үнэт металлыг илүүтэй сонирхож байгаа нь үнэ өсөхөд нөлөөллөө.

Холбоотой мэдээ