Шатрын улсын аваргын хагас шигшээг Б.Ариунбүүвэй, Б.Мөнгөнзул нар тэргүүлж байна.

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-12 10:45:52

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэй 62, эмэгтэй 54 дэх удаагийн хагас шигшээ тэмцээн Монгенисургуулийн байранд үргэлжилж байна.


Энэ шатанд эрэгтэй 93, эмэгтэй 64 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна. Хагас шигшээгээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 шатарчин ирэх зургадугаар сард шигшээд өрсөлдөх эрх авах учиртай. Шигшээд Монголын түүхэн дэх хамгийн залуу улсын М.Амилал болон Э.Хүслэн нар нэгдэх юм. Ингэснээр шилдэг 12 шатарчин шигшээд өрсөлдөнө.


Хагас шигшээг найман өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг спортын мастер Б.Ариунбүүвэй 6.5 оноогоор тэргүүлж яваа бол олон улсын мастер Ү.Агьбилэг, фиде мастер Э.Баасансүрэн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, дэд мастер Э.Энх-Од, Х.Өлзийхишиг нар 6.0 оноотой нэхэж байна. Түүнчлэн 5.5 оноотой их мастер С.Билгүүн тэргүүтэй зургаан шатарчин ард нь жагсчээ.


Харин эмэгтэйчүүдийг кандитат мастер Б.Мөнгөнзул долоон оноотой тэргүүлж яваа бол их мастер Т.Мөнхзул 6.5 оноогоор удаалж байна. Тэгвэл кандитат мастер Б.Энхсаран, их мастер Б.Мөнгөнтуул, фиде мастер Б.Амин-Эрдэнэ нар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд нэхэж яваа юм. Түүнчлэн 5.5 оноотой их мастер Ү.Үүрцайх, олон улсын мастер Б.Баярмаа тэргүүтэй зургаан шатарчин байна.


Өнөөдөр ес, арав, маргааш 11 дүгээр өргийн тоглолт явснаар хагас шигшээ шат өндөрлөж, шигшээд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 шатарчин тодорно. 



Холбоотой мэдээ