Эмэгтэй мотоциклчид Торгоны замаар аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-11 12:09:22

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэй мотоциклчдоос Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг нар Торгоны замаар аялах гэж байна.


Тэд энэ удаад Улаанбаатар-Баян-Өлгий-ОХУ-Казахстан-Киргизстан-Тажикстан-Узбекистан-Азербайжан-Армен-Гүрж-Турк-Москва-Алтанбулаг-Улаанбаатар гэсэн маршрутаар аялна. Аяллын хугацаанд нийт 10 орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, засмал болон шороо хосолсон 30 мянган км замыг хоёр сар орчим хугацаанд туулахаар төлөвлөжээ.


Мотоциклчид энэ сарын 19-ний баасан гаргийн 08:00 цагт Сүхбаатарын талбайгаас хөдөлнө. Тэд өмнө нь эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар 18 хоног аялж, 10 аймгийн 5700 км газрыг мотоциклоор туулж байв.


Н.Оргилмаа 17 жил мото спортоор хичээллэж байгаа бол Э.Эрдэнэчимэг усан спортын тамирчин бөгөөд мото спорттой нөхөрлөөд дөрвөн жил болжээ.

Холбоотой мэдээ