“Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор зөвлөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-04-11 11:48:48

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, хамгааллын үр ашигтай менежмент нэвтрүүлж, олон улсын сайн туршлагыг дэлгэрүүлэхээр байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж байна.


Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор болж буй зөвлөгөөний үеэр орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгаль хамгаалагч, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулж, үүрэг хариуцлагыг чангатгах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг олонд сурталчлан таниулах зэрэг олон талт хамтын ажиллагааны алдаа оноог хэлэлцэж, үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан арга замыг эрэлхийлж байлаа.

Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлал, ой, ус, хүрээлэн буй орчин, цаг уурын салбарын 250 гаруй удирдлага өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа алдаа оноо, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар ярилцаж байна.


Байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлыг хамгаалах, хомсдолыг хязгаарлах, түүх соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалан, экосистемийн тэнцвэрт байдлыг ханган тогтвортой хөгжлийн үзэл санааг баталгаажуулан хойч үедээ байгаль дэлхий, газар нутгаа өвлүүлэх суурь зарчмын хүрээнд энэ удаагийн зөвлөгөөн бодитой үр дүн өгөхийг БОАЖЯ мэдээллээ.

Холбоотой мэдээ