ХОВД: Ихэнх нутгаар салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-10 19:45:49

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт Ховд аймгийн ихэнх сумын нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, хур тунадас орж байна.  

Маргааш өдөртөө Алтайн өвөр говиор болон уулархаг нутгаар хур тунадас орно. Мөн энэ сарын 12-13-нд шилжих шөнө ихэнх нутгаар бороо, цас орно.

Салхи энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх ба уулархаг нутгаар цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж болзошгүй байна.

Иймээс иргэд, тээвэрчдийг ойрын өдрүүдэд үүсэж болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Мөн агаарын температурын хувьд энэ сарын 13-ны өдөр бага зэрэг сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ