2024 оны жүдогийн улсын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-10 12:04:32

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт зохион байгуулж байна.


Тус хотод өмнө нь 2016 оны Риогийн олимп, 2020 оны Токиогийн олимпын өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байв. Харин энэ жил буюу гурав дахь удаагаа буюу “Парис-2024” Олимпын наадмын өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн л энэхүү хотод хүлээн авч байна.


Эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 32, багийн 10 дахь удаагийн тэмцээнд 36 байгууллагын 258 тамирчин уран мэхийг уралдууллаа. Шилдэг эмэгтэй бөхөөр +78 кг-ын жингийн А.Адъяасүрэн тодорсон бол эрэгтэй бөхөөр 66 кг-ын жингийн Л.Сумьяа шалгарсан юм. Энэ жингийн улсын аваргаар хоёр шинэ аварга төрсөн нь 52 кг-ын Б.Уранзаяа, 70 кг-ын Б.Ням-Эрдэнэ нар байлаа. Ганцаарчилсан барилдааны дүнг танилцуулъя.


Эмэгтэй 48 кг

Алт: Б.Баасанхүү “Сүлд” спорт хороо

Мөнгө: Ж.Анударь “Женко” клуб

Хүрэл: Н.Ундрахбаяр “Спортын дунд сургууль”

Хүрэл: С.Гүнжинлхам “Хаан хүнс” клуб

52 кг

Алт: Б.Уранзаяа “Мон-Алтиус Цагаанбаатар” академи

Мөнгө: Б.Гүндэгмаа “Хангарьд” спорт хороо

Хүрэл: А.Баярмаа “Хурд” клуб

Хүрэл: А.Булган “Тэмүүжин” клуб

57 кг

Алт: Л.Сосорбарам “Алдар” спорт хороо

Мөнгө: О.Саруул “Хилчин” спорт хороо

Хүрэл: Г.Ганцэцэг “Хилчин” спорт хороо

Хүрэл: О.Оюунчимэг “Хилчин” спорт хороо

63 кг

Алт: Б.Ганхайч “Алдар” спорт хороо

Мөнгө: Ц.Сүнжидмаа “Женко” клуб

Хүрэл: Л.Энхрийлэн “Сүлд” спорт хороо

Хүрэл: Д.Есүй “Сүлд” спорт хороо

70 кг

Алт: Б.Ням-Эрдэнэ “Женко” клуб

Мөнгө: С.Лхагвадулам “Алдар” спорт хороо

Хүрэл: У.Анужин “Хангарьд” спорт хороо

Хүрэл: Б.Баасанжаргал “Хилчин” спорт хороо

-78 кг

Алт: Б.Эрдэнэт-Од “Алдар” спорт хороо

Мөнгө: Э.Буян-Өлзий “Хангарьд” спорт хороо

Хүрэл: Л.Болор-Эрдэнэ “Боржин” клуб

Хүрэл: А.Дуламсүрэн “Хилчин” спорт хороо

+78 кг

Алт: А.Адъяасүрэн “Алдар” спорт хороо

Мөнгө: Д.Номинзул “Женко” клуб

Хүрэл: Э.Жаргалмаа “Алдар” спорт хороо

Хүрэл: А.Батзул “Хилчин” спорт хороо


Эрэгтэй 60 кг

Алт: Б.Сүхбат “Женко” клуб

Мөнгө: К.Ёолк “Хилчин” спорт хороо

Хүрэл: Э.Ариунболд “Алдар” спорт хороо

Хүрэл: Ө.Жанцандорж “Алдар” спорт хороо

66 кг

Алт: Л.Сумъяа “Хурд” клуб

Мөнгө: Ө.Бямбасүрэн /Хэнтий/

Хүрэл: Л.Өнөболд “Женко” клуб

Хүрэл: Т.Төрболд /Дархан-Уул/

73 кг

Алт: Б.Эрхэмбаяр “Алдар” спорт хороо

Мөнгө: Ж.Гансүрэн “Шинэ Бадрах” дэвжээ

Хүрэл: Л.Анхзаяа “Алдар” спорт хороо

Хүрэл: Д.Алтансүх “Хангарьд” спорт хороо

81 кг

Алт: Г.Болор-Очир “Алдар” спорт хороо

Мөнгө: Г.Одбаяр “Женко” клуб

Хүрэл: Н.Мөнхбаяр “Женко” клуб

Хүрэл: Э.Буянцагаан “Хангарьд” спорт хороо

90 кг

Алт: Н.Дагвасүрэн “Хангарьд” спорт хороо

Мөнгө: А.Мөнх-Эрдэнэ “Женко” клуб

Хүрэл: Б.Мөнхбаяр “Алдар” спорт хороо

Хүрэл: Б.Алтансүх “Хурд” клуб

-100 кг

Алт: Г.Алтанбагана “Алдар” спорт хороо

Мөнгө: Д.Мөнхтулга “Женко” клуб

Хүрэл: О.Ууганбаатар “Сүлд” спорт хороо

Хүрэл: Б.Гаажадамба “Женко” клуб

+100 кг

Алт: Б.Гончигсүрэн “Хилчин” спорт хороо

Мөнгө: Э.Мөнхжаргал “Хангарьд” спорт хороо

Хүрэл: О.Цэцэнцэнгэл “Хүч” спорт хороо

Хүрэл: Д.Анар “Мон-Алтиус Цагаанбаатар” академи 







Холбоотой мэдээ