ДАРХАН-УУЛ: Цэргийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөх үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-09 19:52:56

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын А/95 дугаар тушаалаар томилогдсон ажлын баг Дархан-Уул аймагт ажиллаж байна.


Ажлын баг Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолын дагуу тайван цагт эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй залууст үзлэг хийх юм.




Тодруулбал, 18-25 насны цэргийн насны залуучууд үзлэгт хамрагдах бөгөөд цэрэг татлагын комиссын эмч нарын шийдвэрээр чөлөөлөгдөх эсэх нь шийдэгдэх юм.




Энэ хүрээнд өчигдөр аймгийн цэрэг татлагын комиссын эмч нарын бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулж, Засгийн газрын 144 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай санал авч, харилцан санал солилцлоо. 

Холбоотой мэдээ