Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд Монголын 12 тамирчин цэц сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-09 10:04:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Бразилын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны Олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ.


Арван өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор 12 тамирчин цэц сорихоор Рио де Жанейро хотыг зорилоо


 Гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Олон улсын хэмжээний мастер Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөнө.


Монголын буудлага спортын баг тамирчид Олимпын наадмаас хоёр медаль хүртэхдээ хоорондоо 16 жилийн зайтай буюу “Барселона-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн билээ.


Тэгвэл Бээжингийн Олимпоос 16 жилийн дараа болох Олимпын наадамд Монгол Улсаас одоогоор О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар оролцох эрхээ аваад байна.

Холбоотой мэдээ