“Babymonster” хамтлаг анхны цомгоо гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-02 12:31:18
СӨҮЛ, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /Yonhap/. Өмнөд Солонгосын YG Entertainment компанийн охидын шинэ хамтлаг болох “Babymonster” өчигдөр буюу даваа гарагт анхны богино хэмжээний "Babymons7er" гэдэг нэртэй цомгоо гаргалаа. 


Уг цомогт нийт долоон дуу багтсан бөгөөд эхний дуу болох "Sheesh" нь гишүүдийн хоолойны гайхалтай зохицлыг харуулсан эрч хүчтэй, хип хоп, денс жанрын уран бүтээл болжээ.


Рука, Фарита, Аса, Рами, Рора, Чикита, Ахёон гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй Babymonster хамтлаг нь Өмнөд Солонгос, Япон, Тайланд гэсэн гурван орны гишүүдээс бүрджээ. Тэд өнгөрсөн 11 дүгээр сард "Batter Up" нэртэй анхны дуугаа олон нийтийн хүртээл болгосон юм.


Долоон жилийн өмнө гараагаа эхлүүлж байсан BLACKPINK хамтлагаас хойших YG компанийн анхны охидын хамтлаг болохын хувьд тэд олны анхаарлыг ихэд татаж байна.


Цомгийн нэр “Babymons7er” нь хамтлагийн нэр болон гишүүдийн тоог хослуулсан нь ухаалаг шийдэл болжээ. Уг цомгийн тизер бичлэгүүд нь YouTube платформ дээр 85 сая хандалт аваад байгаа нь дэлхий даяар хүмүүсийн анхаарлыг татаж байгааг нь харууллаа.


Ирэх наймдугаар сард Babymonster хамтлаг Японд жил бүр зохиогддог Summer Sonic хөгжмийн наадамд уран бүтээлээ толилуулах ажээ.

Г.Энхжин



Холбоотой мэдээ