БУЛГАН: Аймгийн уралдаанд түрүүлсэн сурагчид "Хүрэл тулга" улсын уралдаанд оролцох эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-02 16:04:55

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол хэлний яруу тунгалаг үг хэллэгийг эзэмшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уран зохиолд шимтэн дурлуулах зорилгоор Булган аймгийн ЕБ-ын 22 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд "Хүрэл тулга-2024" өсвөрийн яруу найрагчдын аймгийн уралдааныг зохион байгууллаа.

 

Уг уралдаанд 38 хүүхэд 2 насны төрөлд өөрийн зохиосон  шүлэг найргаа уншиж өрсөлдсөнөөс

 

6-9 ангийн төрөлд

1-р байр Булган сумын Н.Тэмүүжин

2-р байр Бугат сумын О.Бүжинлхам

3-р байр Бугат сумын Б.Мөнх-Очир

 

10-12 дугаар ангийн төрөлд

1-р байр Булган сумын М.Пүрэвдорж

2-р байр Гурванбулаг сумын Б.Одмаа

3-р байр Бугат сумын Ц.Энхзориг нар тус тус шалгарсан байна.

Тэргүүн байр эзэлсэн Н.Тэмүүжин, М.Пүрэвдорж нар  "Хүрэл тулга"  улсын уралдаанд оролцох эрхээ авлаа.

 

"Хүрэл тулга" улсын уралдааныг 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. Эхний шатыг сургууль дээр зохион байгуулж, шалгарсан сурагчид аймагтаа өрсөлдөн, улсад уралдах хүүхдээ тодруулдаг уламжлал тогтсон. 


Булган аймаг хамгийн олон хэл шинжлэлийн эрдэмтэн мэргэд, зохиолч яруу найрагчидтай бөгөөд "Хүрэл тулга" наадмаас нэрт яруу найрагч, зохиолч, сэтгүүлчид төрөн гарсан юм.



Холбоотой мэдээ