ТӨВ: Зуунмод сумын нийтийн тээвэрт U money картыг ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-29 17:38:41

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 750,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нийтийн тээврийн шинэчлэл төсөл Төв аймгийн Зуунмод суманд хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд 4 чиглэлд 4 автобус үйлчилгээ үзүүлж байна.

 

Мөн “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран U money картыг үйлчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр Улаанбаатар хот болон Зуунмод сумын иргэд нийтийн тээвэрт нэг системээр буюу нэг картаар зорчих боломжтой боллоо.

 

Түүнчлэн Улаанбаатар-Зуунмод-Чингис хаан олон улсын нисэх буудал чиглэлийн нийтийн тээврийн шинэ маршрут бий болгоод байна.


Иргэд, үйлчлүүлэгчдээс тодруулахад, “Зуунмод хот улам тэлж байгаагийн хэрээр туулах зам урт, хол болж байна. Иймд нийтийн тээвэр зайлшгүй шаардлагатай байсан. Харин энэ асуудал шийдэгдэж байгаад баяртай байна” гэв. Мөн бусад үйлчлүүлэгчид “Маршрутыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулаасай” хэмээн хүсэж буйгаа илэрхийлэв..  

Холбоотой мэдээ