ТӨВ: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар 2122 иргэн зуучлуулан байнгын ажилд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-28 17:40:52

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин суурь түвшнээс 3,5 пунктээр буурч, улсын дунджаас 4,6 пунктээр бага буюу 0.6 хувьд хүрсэн нь улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин хамгийн бага эерэг үзүүлэлттэй байна.


Тодруулбал, 2021-2023 онд 3397 шинэ ажлын байр бий болж, Төв аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар 2122 иргэн зуучлуулан байнгын ажилд оржээ. Ингэснээр аймгийн хэмжээнд ажилгүйдлийн суурь түвшин буурсан байна.

 

Тухайлбал, Төв аймагт боловсруулах салбарын үйлдвэрүүд нэмэгдсэн бөгөөд мах боловсруулах үйлдвэр 1, баяжмалын үйлдвэр 1, сүү боловсруулах үйлдвэр 1 тэжээлийн үйлдвэр 1, 66 цех буюу хүнс 31, хөнгөн 27, барилгын матeриал 5, хөдөө аж ахуйн 3 цех шинээр ашиглалтад орсон байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, хоршоод нэмэгджээ.

 

Ядуурлын түвшний индексийг 2 жил тутамд 1 удаа тодорхойлдог бөгөөд 2021 оны статистик мэдээллээр 19.3 хувь болж 2020 оноос 1.2 хувиар буурсан байна.

 

Ажилгүйдлийн түвшин нь тухайн улсын нийт ажиллах хүчинд ажилгүйчүүдийн эзлэх хувь юм. 

Холбоотой мэдээ