ТӨВ: Аймгийн нийт иргэдийн 37.9 хувь нь эрт илрүүлэг үзлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-22 16:53:13

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсийн дүнгээр 35351 иргэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагджээ. 


Ингэснээр аймгийн нийт иргэдийн 37.9 хувь нь үзлэг оношилгоонд хамрагдаад байгаа юм. Насны хувьд 18-30 насны иргэдийн 15 хувь нь хамрагдсан бол 31-45 насны иргэд 30 хувь, 46-60 насны иргэд 35 хувь, 61-ээс дээш насны иргэд 20 хувьтай хамрагдаад байгаа юм.

 

Өвчлөлийн байдлыг авч үзвэл дотор эрхтэн тэр дундаа бөөрний чулуу, ходоодны шархлаа, хавдрын өвчлөл илэрч байна. Үзлэгийн үеэр хавдрын 7 тохиолдол, хавдрын урьдал 750 гаруй өвчлөлийг эрт үед нь илрүүлжээ. 



Холбоотой мэдээ