ТӨВ: “Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-20 08:37:45

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймаг 2024 оныг “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Урианы жилийн хүрээнд төрийн албан хаагчдын дунд “Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг анх удаа зохион байгуулна.  

 

Уралдааны илтгэлийг 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Tuv.gov.nbh@gmail.com хаягаар хүлээн авах бөгөөд нийт 2 үе шаттайгаар зохион зохион байгуулах аж.  

 

Уралдааны хүрээнд “...Асуудал, шийдэл...” гэсэн ерөнхий сэдвийн дор аймаг, сумын эдийн засаг, нийгэм, засаглалын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, төрийн байгууллагын соёл, үйлчилгээг сайжруулах хүрээнд тулгамдаж буй асуудлыг судлан тодорхойлж, түүнийг даван туулах өөрчлөлт, шинэчлэлийн саналыг танилцуулна.

 

Тухайн сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг аймаг, сумын түвшинд, эсхүл салбар, байгууллагын түвшинд судалсан байвал зохих юм.

 

Тус уралдаан нь аймаг, сумын эдийн засаг, нийгэм, засаглалын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, төрийн байгууллагын соёл, үйлчилгээг сайжруулахад төрийн албан хаагчдын манлайлал-оролцоог нэмэгдүүлж, оновчтой санал санаачилгыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. 

Холбоотой мэдээ