ЗАВХАН: Урд шөнө Отгон суманд -35 градус хүйтэн хоножээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-15 13:13:51

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутгийн хойд болон баруун, зүүн хэсгээр өнөөдөр салхи секундэд 13-15 метр, түр зуур секундэд 20 метрийг давж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдана.


Зам даваанд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхаарууллаа.


Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр, нийт сумын нутгаар 3-25 см цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их нь Яруу сумын нутгаар 25 см, хамгийн бага нь Ургамал сумын нутгаар 3 см зузаан цасан бүрхүүлтэй байна.


Хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө салхи ихэнх нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 2-12 метр, зарим газраар түр зуур секундэд 12-16 метр хүрч ширүүссэн. Хүчтэй салхины улмаас хохирол амсаагүй.


Температур өдөртөө -8-21 градус хүйтэн байлаа. Хамгийн дулаан нь Ургамал сумын нутгаар -8 градус хүйтэн байв. Шөнөдөө -12-35 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Отгон сумын нутгаар -35 градус хүйтэн хоносон гэж Завхан аймгийн Цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв. 


Ташрамд, 1969 оны нэгдүгээр сарын 27, 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -52.9 градус хүрч хүйтэрч байсан байна. 

Холбоотой мэдээ