ТӨВ: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн жилийн нээлтийн үйл ажиллагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-02 08:04:12

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн жилийн нээлт”-ийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 31-нд “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа.

 

Энэхүү ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулган”-ыг угтан зохион байгуулж байгаа аж.

 

Уг үйл ажиллагаанд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, Төв аймаг үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүн, ахлагч нар оролцов.

 

Тус ажлын хүрээнд Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр нийт дөрвөн зорилтыг дэвшүүлж байгаа тухайгаа онцлов. Тухайлбал,

 

- Ахлагч нарын нийгмийн хамгаалал, эрх зүйн орчныг сайжруулах,

 - Хүүхэд, залууст цэрэг эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэх,

 - Аймаг, орон нутагтаа сайн үйлсийн аян өрнүүлэх,

 -“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эко, ногоон орчин бий болгох зэрэг зорилтыг, 34 үйл ажиллагаа бүхий нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллана гэв.  

 

Холбоотой мэдээ