ОРХОН: “Сурагч лиг-2023” сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-06 18:21:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн “Сагсан бөмбөгийн холбоо”-ны санаачилга, аймгийн ИТХ, ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Сурагч лиг-2023” тэмцээн анх удаа боллоо.


Тэмцээн гурван сарын турш үргэлжилж аваргуудаа шалгарууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд болсон тус тэмцээнд нийт 5000 гаруй сурагч оролцсон юм.


“Сурагч лиг-2023” сагсан бөмбөгийн аваргуудыг шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн баг өрсөлдсөнөөс IV сургуулийн эрэгтэй баг, “Эрдмийн сан” сургуулийн эмэгтэй баг алтан медаль хүртэж шилжин явах “Цом” хүртлээ.


Тэмцээний эрэгтэй багийн дэд байрт XIV, гутгаар байрт I сургууль, эмэгтэй  багаас дэд байрт V, гутгаар байрт XVIII сургууль орлоо.


Тэмцээний ивээн тэтгэгчээр ажилласан “Эрдмин” ХХК, орон нутгийн удирдлагууд ирэх жил тус сургуулиудад 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болов.

 


 

Холбоотой мэдээ