Бүжигчин Э.Амаржаргал олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-16 18:48:41

уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Амаржаргал ЮНЕСКО-

Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд, залуус ардын, сонгодог мөн орчин үеийн төрлөөр дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртжээ.

Завхан аймгаас оролцсон уран бүтээлч Э.Амаржаргал нь ардын бүжгийн төрөлд сениор ангилалд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн байна. Мөн ангилалд Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, Монголын балетын үндэсний сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгар алтан медаль болон шилдэг үзүүлбэрийн шагналыг хүртжээ.

Ташрамд дуулгахад, дээрх олон улсын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг ажилласан аж. 

Холбоотой мэдээ