БНХАУ-аас Хьюстон хотод суугаа Ерөнхий консул ЕКГ-ыг хаахгүй гэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-07-24 12:37:56

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-аас АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод суугаа Ерөнхий консул Цайвэй АНУ-ын Төрийн департментын Ерөнхий консулын газрыг /ЕКГ/ хаах шаардлагыг биелүүлэхгүй гэдгийг мэдэгдэв.


Тодруулбал, Цайвэй АНУ-ын Politico сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Хятад улс АНУ-ын энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд манай ЕКГ дахин өөр мэдэгдэл гартал нээлттэй байх болно. Бид өнөөдрийн байдлаар урдын адил хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс бид маргааш ямар үйл явдал болж өрнөхийг харах болно” гэжээ.


Мөн тэрээр Бээжингийн зүгээс АНУ-ыг энэхүү ЕКГ-ыг хаах шийдвэрийг цуцлахыг шаардсан гэдгийг хэлээд энэхүү шийдвэр нь олон улсын харилцааны дүрмийг ноцтой зөрчиж байна гэв.


Ташрамд дурдахад, АНУ-ын зүгээс БНХАУ-аас Хьюстон хотод суугаа ЕКГ-аа 72 цагийн дотор хаахыг өнгөрөгч мягмар гаригт шаардсан юм.

Холбоотой мэдээ