Хятадын Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашиг 5 хувиар өсчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-07-17 13:20:44

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн сард 166.48 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар өссөн талаар тус улсын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооноос өчигдөр мэдээлэв.


Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятадын Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгийн хэмжээ 438.55 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 37.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Ингэхдээ энэ оны 1-ээс 5-р сарын байдлаар 12.6 хувиар буурч байсан бол 6-р сард ашгийн хэмжээ 5 хувиар өссөн дүн гарсан байна. Уг мэдээллээс харахад оны хоёрдугаар улиралд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа харьцангуй сайжирчээ.


Салбараар нь авч үзвэл оны эхний хагас жилийн байдлаар барилга, авто машин, цахилгаан холбоо зэрэг салбарын үйл ажиллагаа, орлого хэвийн хэмжээгээр нэмэгдсэн байна. Аж ахуйн нэгжээр нь авч үзвэл нийт 36 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, орлого нэмэгджээ.


Оны эхний хагас жилд Төрийн өмчит аж ахуйн нэгжид 1 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх оноос 7.2 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ