Технологийн томоохон компаниудын хувьцааны ханш унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-10 11:21:51

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр томоохон уналтууд гарсны улмаас Америкийн технологийн 5 том компаниудын хувьцааны ханш унаж, 321.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.


Тодруулбал, “Apple” компанийн хувьцааны ханш 7.91 хувиар буурч, 266.17 ам.долларт хүрчээ. “Microsoft, Facebook” болон Google” компанид хамаардаг “Alphabet” компанийн хувьцаа 6 хувиар тус бүр унасан байна. Харин “Amazon” компанийн хувьцааны ханш 5.3 хувиар буурчээ. Тийнхүү технологийн аварга компаниудын хүлээсэн нийт алдагдал 321 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Холбоотой мэдээ