Хөвсгөл нуур баринтаглажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-08 22:11:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуур өнгөрсөн шөнө баринтагласан байна. Хоёр хоногийн өмнөөс нуурын мөс барьцалдаж эхэлсэн бол өнгөрсөн шөнө бүрэн хөлджээ.Гэхдээ мөс бат хөлдөх болоогүй тул ард иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байлаа.


Хөвсгөл нуур нь өвлийн эхэн сард ихэвчлэн өвлийн эхэн сарын шинийн 15-нд баринтагладаг гэнэ. Өнгөрсөн жил өвлийн эхэн сарын шинийн 15-нд хөлдсөн байна. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж мөсний баярыг зохион байгуулдаг ажээ. 

Холбоотой мэдээ