“Материал импекс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-10 12:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Материал импекс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал саяхан болж хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 100 хувь зөвшөөрсний дагуу “Материал кредит” ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлээд байна.

Хурал хувьцаа эзэмшигчдийн 63.54 хувийн ирцтэйгээр хуралдаж, “Материал кредит” ХХК-ийг үүсгэн байгуулахтай холбогдох өөрчлөлтүүдийг компанийн дүрэмд тусгахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, “Материал импекс” ХК-ийн дүрэмд, “Компани хараат болон охин компанийн хэлбэрээр ББСБ-ыг шинээр үүсгэн байгуулах, үүсгэн байгуулагчаар оролцох, дангаар болон хамтран хөрөнгө оруулах, хараат болон охин компанийн хувьцааг худалдан авах, худалдах, оруулсан хөрөнгөө эргүүлэн татах, татан буулгах, толгой компанид нэгтгэх эрхтэй” гэсэн нэмэлтийг оруулжээ.

Компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэг сая төгрөг бөгөөд нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа гаргахаар тогтсон байна.


Гадаад худалдаа, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхээр шинээр байгуулж буй “Материал кредит” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Оюуныг томилсон байна.

Б.Болд

Холбоотой мэдээ