“Volkswagen” групп энэ онд Хятадын зах зээлд 3.04 сая автомашин нийлүүлжээ

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-16 16:20:43
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Xinhua/. “Volkswagen” групп энэ оны эхний 9 сарын хугацаанд БНХАУ-ын эх газар болон Хонконг руу 3.04 сая автомашин нийлүүлсэн нь өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлт ажээ.


Тус группын “Volkswagen” брэндийн автомашин Хятадын зах зээлд энэ оны эхний 9 сарын хугацаанд 2.24 сая ширхэг борлуулагдаж өнгөрсөн оныхоос 1.9 хувиар, “Audi” брэндийн автомашин 483 мянган ширхэг худалдаалагдаж өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4 хувиар өссөн бол мөн үед “Porsche” брэндийн автомашин 56300 ширхэг худалдаалагдсан байна.


Европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч  “Volkswagen” групп нь “Audi”, “Lamborghini”, “Bentley” зэрэг 12 брэндийн автомашин үйлдвэрлэж дэлхийн 150 гаруй оронд худалдаалдаг билээ.

Холбоотой мэдээ