Хятадын хөрөнгийн биржүүдийн гол индексүүд өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-11 17:09:15

ШАНХАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /TASS/. Хятадын инфляцын түвшний талаарх мэдээлэл нийтлэгдсэний дараа хөрөнгийн биржүүдийн арилжаа эерэг үзүүлэлттэй хаагдлаа. 


Шанхайн хөрөнгийн биржийн гол индекс болох "Шанхай композит" 0.23 хувиар өсөж, 3034,2464 нэгж болсон байна. Харин энэхүү хөрөнгийн биржийн хамгийн том, хамгийн хөрвөх чадвартай 50 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “SSE 50” индекс 0.08 хувиар буурлаа. Өндөр технологийн компаниудын бүртгэлтэй "Star Market" талбарын индекс 0.40 хувиар өсжээ. Эрчим хүч, аж үйлдвэр зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцаа хамгийн их хувиар өссөн байна. Харин өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчид, эмийн үйлдвэрийн компаниудын хувьцаа сөрөг үзүүлэлтэйгээр арилжааг хаажээ. 


Шэньжэний хөрөнгийн биржийн арилжаа мөн эерэг үзүүлэлттэй хаагдсан байна. Энэхүү арилжааны талбарын бизнесийн үйл ажиллагааны гол үзүүлэлт болох “Шэньжэнь компонент" индекс 9300.77 нэгжид хүрч 0.03 хувиар өсжээ. Хоёр биржид бүртгэлтэй томоохон компаниудын хувьцааны ханшийг харуулдаг "CSI300" индекс 0.01 хувиар буурсан байна.


БНХАУ-ын Статистикийн газраас пүрэв гарагт нийтэлсэн тоо баримтыг үзвэл, 1-3 дугаар сард хэрэглээний үнийн индекс (инфляцын үзүүлэлт) өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна. Дурдсан хугацаанд Хятадын хотуудад энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өөрчлөгдөөгүй боловч орон нутагт 0.1 хувиар буурч, дефляци сул байгааг харуулжээ.

関連ニュース