Дэлхийн аваргад заналхийлсэн дээрэмчдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-29 15:46:12

БУЭНОС-АЙРЕС, 2024 оны гуравдугаар сарын 29 /РИА Новости/.  Аргентины хөлбөмбөгчин, дэлхийн аварга Анхель Ди Мария болон түүний гэр бүлийнхэнд заналхийлсэн дээрэмчдийн бүлгийн гишүүдийг баривчилсан тухай тус улсын Аюулгүй байдлын яам мэдэгдлээ.

 

“Лос-Монос бүлэглэлтэй холбоотой дээрмийн бүлгийнхнийг аюулгүй болгосон” гэж мэдээлэлд дурдсан байна.

 

Даваа гарагийн өглөө үл таних хүмүүс Росарио хотын Фюнес дүүрэг дэх хөлбөмбөгчний гэр бүлийнхэн амьдардаг хувийн орон сууцны цогцолбор руу нэвтэрч, дотор нь захиа хийсэн уутыг цонхоор шидээд зугтан алга болжээ. Захидалд "хэрвээ Ди Мария тус хотод буцаж ирэх аваас түүний гэр бүлийн гишүүний амийг хорооно" гэж заналхийлсэн байна.    

 

Өнгөрсөн онд хар тамхины наймаачид Росарио хотод төрж өссөн Лионел Мессид мөн заналхийлж байсан юм. Тэр ч бүү хэл ерөнхийлөгч Хавьер Милейг ч сүрдүүлж байв.

 

Росарио бол гэмт хэрэг ихээр гардаг хамгийн аюултай хотуудын нэг бөгөөд Ди Марияд заналхийлсэн Лос-Монос хэмээх хар тамхины наймаачдын бүлэглэл тус хотод ихээхэн нөлөөтэй ажээ. Тус бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаанд цэргийнхнийг дайчлан оролцуулж байв.

 

 

 

関連ニュース