Иран "АСЕАН"-ийн гэрээнд нэгдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕГЕРАН. /Globaltimes/. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Сингапурт айлчилж, Зүүн Өмнөд Азийн орнуудын нөхөрлөл ба хамтын ажиллагааны гэрээнд /TAC/ Ираныг нэгтгэх тухай баримт бичигт гарын үсэг зурна гэж тус улсын “IRNA” агентлаг мэдээллээ.
АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Сингапурт чуулж, "TAC" болон "АСЕАН"-тэй холбоотой бүс нутаг, бүс нутаг дамнасан асуудлуудын талаар хэлэлцэх ажээ. Чуулга уулзалт 6 хоног үргэлжилнэ гэж эх сурвалжууд мэдээлэв.
Ираныг уг гэрээнд нэгтгэхээр Зүүн Өмнөд Азийн орнууд зөвшилцөлд хүрсэн нь тус улс бүс нутаг гэлтгүй олон улсад нөлөө бүхий улс юм гэдгийг илтгэж байна гэж “IRNA” мэдээлэлдээ дурджээ.
Одоогийн байдлаар Иран нь "TAC" гэрээнд ажиглагчийн байр сууриас оролцдог бөгөөд энэ удаагийн уулзалтаар Ираныг гишүүн орон болгох төлөвтэй байна.

Д.Нямтулга