БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Аргентин, Индонез болон бусад улсын удирдагчид хүрэлцэн ирнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-19 15:22:15
ПРЕТОРИЯ. /ТАСС/. Ирэх 7 дугаар сарын 25-27-нд Йоханнесбург хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын /ӨАБНУ/ удирдагчдаас гадна Аргентин, Индонез, Египт, Ямайк болон Турк улсын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирэх аж. Энэ тухай ӨАБНУ-ын гадаад хэргийн орлогч сайд Лавеллин Лэндерс мэдэгджээ.
 
Дээд хэмжээний уулзалтад нэмэлтээр оролцогч улсуудыг бүс нутгийн болоод олон улсын байгууллагад энэ жил гүйцэтгэж буй үүрэг оролцоогоор нь сонгожээ. Тухайлбал Аргентин улсыг “Их хорь” бүлгийг даргалж буй орны хувьд сонгосон байна. 2013 оноос БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад тус бүлгийн байнгын гишүүн бус орны удирдагчид болон Ази, Африк, Латин Америкийн бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид байнга уригдан оролцдог болжээ.
Э.Аянзаяа 
Связанные новости