Үенчийн эмнэлэг Цудын Даваагийн нэрэмжит болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид холбогдох хуулийн заалтыг үндэслэн Үенч сумын Эрүүл мэндийн төвийг Сүхбаатарын одонт ахмад эмч, Цудын Даваагийн нэрэмжит болгох тухай тогтоол гаргажээ.
Ц.Даваа хязгаар нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн үйлсэд сэтгэл зүтгэлээ зориулж, олон түмэнд мэргэжил ур чадвараараа хүндлэгдсэн, хойч үеийнхний бахархан дууриах алдартнуудын нэг юм.
Үенч сумын Эрүүл мэндийн төвийг ахмад эмч Цудын Даваагийн нэрэмжит болгосонтой холбогдуулан гавъяат үйлстнийг алдаршуулан дурсгалыг нь мөнхжүүлж, нийтэд сурталчилан таниулахыг аймгийн Засаг дарга /Д.Цэвээнравдан/-д даалгаж, сумын ИТХ-ын дарга /Ш.Отгонбаяр/-д зөвлөжээ.
А.Бямбасүрэн
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar